НОБГ: 21 иргэний аюулгүй байдлыг хангаж, 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
НийгэмНийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний аюулгүй байдлыг ханган, 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн 33 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 18, цахилгаан ашиглалтын буруугаас 7, цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 1 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.