НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно
Эдийн Засаг2023 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 54,363 иргэн хөрөнгийн татвараа төлжээ. Тодруулбал, эдгээр иргэн хөрөнгийн татварт 755 сая төгрөгийг төвлөрүүлжээ.
Харин буцаан олголтын мөнгөө авах иргэдийн хувьд энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд данс руу нь шилжүүлэхээр төлөвлөж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.
Энэ оны 1,2,3 дугаар сард хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох юм.
Манай улс НӨАТ-ын буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.
"НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно" хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлж байв.