Нийслэлийн 14 чиглэлд морьт эргүүл ажиллаж байна
НийгэмДөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүл ажиллаж байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах морьт эргүүлийг ажиллуулж эхэллээ. Энэхүү морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.