Зургадугаар сарын 3-нд “Автомашингүй өдөр“-ийг зохион байгуулна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-09 09:36:55

2023 оны зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт Улаанбаатар хотод машингүй өдөр. Энэ үеэр олон улсын марафон гүйлт болно. Марафон гүйлтийн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зургаадугаар сарын 3-нд зах худалдааны төвүүд амрах, нийтийн тээврийн автобусны маршрутын өөрчлөлтийн талаар өмнөх долоо хоногт нь эргэн мэдээлэх болно гэдгийг хэллээ.

Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд "Улаанбаатар марафон 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн марафон гүйлтийг тавдугаар сарын 27-нд төлөвлөсөн байсан ч хойшлогдож зургаадугаар сарын 3-нд болсон байгаа.

Олон улсын гүйлтийн гараа Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Марафонд Япон, Франц, Кени улсаас тамирчид ирэхээ мэдэгдсэн.

Энэ жилийн марафоны маршрут өнгөрсөн жилийнхтэйгээ адил байна.

5 км-ийн зай нийтэд зориулсан эрүүл мэндийн гүйлт. 18 хүртэлх насны хүүхэд гүйлтэд оролцож болно, шагналтай. Маршрутыг танилцуулъя.

зураг

зураг

зураг
зураг

Бусад 10, 21, 42км-ийн зайн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох боломжтой. 21, 42 км-ийн зайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулалтын тэргэнцэртэйгээр оролцохоор онцлог.

Гүйлтийн дараа урлагийн шоу тоглолт, гудамж талбайд иргэдэд зориулсан худалдаа үйлчилгээ гаргана".

Зургаадугаар сарын 1-нд буюу бүх нийтийн баярын амралтын өдөр марафон гүйлтийн бүртгэлийг төв талбай дээр хийнэ. 12-17 насны хүүхдүүд бүртгэлд өргөн хамрагдах боломжтой, бэлэг бийг тэрбээр онцоллоо.

"Hipay Solutions" компанийн төлөөлөл "Олон улсын гүйлтийн дараа төв талбайд урлаг, спортын тоглолт, эвэнт зохион байгуулна. Энэ үеэр спортын 40 клуб үйл ажиллагаагаа танилцуулна.

Гүйлтэд оролцохоор бүртгүүлсэн иргэд батламжаа онлайнаар авна. Бүртгүүлсэн сувгаар зургуудыг илгээнэ.

ubmarathon.hipay.mn, HiPay аппликэйшн-ээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх зааврууд бий" гэв.

Холбоотой мэдээ