Твиттер дууддага хийж, мессеж илгээдэг болно

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-11 06:22:31

Илон Маск тун удахгүй Твиттерт хийгдэх шинэчлэлийн талаар өчигдөр мэдэгдэл хийлээ. Тодруулбал, тус апплейкшн ойрын хугацаанд шинэ функцийн тусламжтайгаар дуудлага хийх, мессеж илгээх боломжтой болно. 2022 онд тэрээр “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулж, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцтэй болно хэмээн мэдээлж байсан юм.

Ингэснээр Твиттер “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болно гэсэн үг.


Илон Маск өөрийн твиттер хуудастаа "Тун удахгүй та бүхэн Твиттерт дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно. Утасны дугаар шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой" хэмээн жиргэжээ.

Шууд мессеж илгээх боломжтой функцийн тухайд өнөөдрөөс нээгдэх аж. Энэ долоо хоногт “Twitter” мөн олон жилийн турш идэвхгүй байсан хаягуудыг устгаж, архивлаж хадгалах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. 

Холбоотой мэдээ