АТГ:ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, Зөвлөмж хүргүүлэв
НийгэмАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ дахь гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалтыг шинжлэн судалж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг Зам тээврийн хөгжлийн сайд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 520 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.