Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хааж, засварлана
Нийгэм
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамжны Хүннү молл дэлгүүрийн орчимд зам засварлахаар болсон байна.
Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 13-ны 00:00 цагт Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хаана. Засварын ажил тавдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Уг зам засварын ажлыг "Туулын гүүр далай" ХХК гүйцэтгэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээжээ.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
1 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр