Нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-16 03:41:22


Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:


Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар 19-20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Холбоотой мэдээ