Стратегийн команд штабын сургуулийн талаар нэгдсэн мэдээлэл өгчээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-16 04:51:02

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас дадлага сургуульд оролцох алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.

 Уулзалтын  үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өгсөн юм.

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комисс, нэгдсэн шуурхай штаб, Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ