Чингэлтэйчүүд хөрсний бохирдлоос ангижрах шийдэл эрэлхийлж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-16 08:22:52


Хотжилтоос үүдэлтэй тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ-аас санаачлан Хөрсний бохирдол “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “Манай Чингэлтэй дүүрэг 24 хороотойҮүнээс 18 хороонь гэр хорооллын бүс. Бид дүүргийнхээ хэмжээнд шийдэх асуудлаа эрэмбэлэн хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Ингэж санал солилцох бүрд агаар хөрсний бохирдолил жорлон тулгамдсан асуудал болж байгааг иргэд хэлдэг. Иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулж, гэр хороололд ая тухтай амьдрах нөхцөлийг хангахыг тулд бид энэ онд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллана. Тухайлбал, өчигдөр дүүргийн хэмжээнд айл бүр хашаандаа мод тарих аяныг эхлүүллээ. 

Энэ жил 1000 айлын хашааг моджуулах бол ирэх жил 2000 айлын хашаанд мод тарихыг зорьж байна. Дараагийн алхам нь нүхэнжорлонгоос салах боломжийг эрэлхийлж байна. Судлаачдын үзэж байгаагаар Улаанбаатарын хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон гэдгийг  тогтоосон. Нийслэлийн төвийн 7 дүүргийн хэмжээнд нийт 144,992 ширхэг нүхэн жорлон байна.Үүний 22700 орчим нь манай Чингэлтэй дүүрэгт байна. Хүний эрүүл мэндээс гадна гадаргын болон гүний усыг бохирдуулах эрсдэлтэй хөрсний бохирдол, тоосжилтыг арилгаж, шийдэхийн тулд жорлонгоо сайжруулах ёстой. Манай дүүргийнхэн хөрсний бохирдлыг асуудал болгож, шийдэл ярилцаж байгаа энэ мөчид Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллын сэргэлт” төслийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлаж байгаа. Тиймээс гэр хорооллын  орчныг сайжруулахамьдрах таатай орчныг бий болгоход “Гэр хорооллын сэргэлт” төсөл бидний өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах саналшийдлүүдээ хэрэгжүүлэхэд бодлогын томоохон дэмжлэгтүшиц онцгой ажил хэрэг болно гэж итгэж байна” гэлээ.  

 

Шинэ сэргэлт-Чингэлтэй” уриатай энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, НЗДТГ, ШУА-ийн Газарзүйгеоэкологийн хүрээлэн хамтран зохион байгууллаа. 

 

Холбоотой мэдээ