Он гарснаас хойш 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-16 09:27:10


Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ТЦА-аас "Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд явганаар, унадаг дугуйтай гэрийнхээ ойр орчмоор харгалзах хүнгүйгээр явах нь их байна. Энэ нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон байна. Үүний таван хүүхэд нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан. Мөн 810 хүүхэд гэмтсэний 34 нь унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан аж.


Энэ оны эхний дөрвөн сард долоон хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан бол 196 хүүхэд гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл байна.


Иймд цагдаагийн байгууллагаас "Урьтаж ухаар" нөлөөллийн аяныг зохион байгуулахаар ажиллаж байгаа ба энэ хүрээнд маш олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Улсын хэмжээнд дөрвөн бүсчлэлд "Хандлагаа өөрчилье" гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бүх жолооны сургуулиудад зөвлөгөөг хийж байна. Мөн "Замын хөдөлгөөний цагаан толгой" бага насны хүүхдэд зөв дадал суулгах, эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэг чиглэлээр тэмцээнийг зохион байгуулаад явж байна" гэлээ.

Холбоотой мэдээ