Өнөөдрийн байдлаар 180 гаруй байгууллага 57.800 мод тарьжээ
НийгэмБүх нийтээр мод тарих өдөр болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна.
“Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын улиралд мод тарих, арчлах арга хэмжээг нийслэлийн хэмжээнд найман байршилд 208,156 модыг тарих, өмнөх жилийн дөрвөн байршилд тарьсан модлог ургамлын арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг 312 байгууллага хийхээр төлөвлөсөн. Тавдугаар сарын 18-ны байдлаар 180 гаруй байгууллага 57.800 мод тариад байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 онд 364,802 мод, 2022 онд 1,334,697 мод, сөөг тарьсан юм.