97 настай буурай хийдийн хашаанд 108 мод тарьжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-23 02:54:44


97 настай буурай хийдийн хашаанд 108 мод тарьжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн иргэн, 97 насыг зооглож буй Ч.Сумьяа энэ хавар нутгийнхаа хийдийн хашаанд агч, шар хуайс, улаан бургас, далан хальст зэрэг 108 ширхэг мод тарьжээ.

Экологийн цагдаагийн албанаас Хүн бүр байгаль хамгаалагч байя төсөл, Тэрбум мод байгалиа бүтээе хөдөлгөөний хүрээнд Ч.Сумьяа гуайн хөдөлмөр, зүтгэл, сэтгэлд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ