Улсын хилээр 310 кг байгалийн чулууг гаргахыг завджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-24 07:56:44

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ.


Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн юм.

Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлсэн байна. 

Иймд гаалийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдох аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ