Элчин сайд Д.Баярхүү Гүрж улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Улс ТөрМонгол Улсаас Гүрж Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвилид энэ сарын 19-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч С.Зурабишвилид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Гүржийн Ерөнхийлөгч С.Зурабишвили Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ тэмдэглэв.