ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТЫН МЭС ЗАСЛЫН 13-18 САЯ ТӨГРӨГИЙГ ДААТГАЛААС ТӨЛНӨ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-25 08:58:05

Зүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний хэм алдагдлыг тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 622 мянган төгрөг, мэс заслыг 13.3 - 18.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээ авсан 829 тохиолдолд ЭМД-ын сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ