Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-26 10:17:37

Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар Ус сувгийн удирдах газар буюу усаар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өчигдөр хийлээ. Сургалт дадлагад алба, мэргэжлийн ангийн томилгоот 96 албан хаагч хамрагдаж, усан хангамжийн шугам сүлжээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотехник, механизм болон хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг дэлгэн, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Мөн томилгоот бүрэлдэхүүн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдвээр штабын дадлага хийж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ