Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшууллаа
Нийгэм23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар манай улс 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон байна.
Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн зургаан жилийн турш сурагчид Физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй хэмээжээ.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцсон байна.