Хүүхдийн төлөө сан: Олимпиадад оролцсон 45 сурагчийг 106 сая төгрөгөөр шагнажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-29 10:39:53

Хүүхдийн төлөө санг 2021 онд байгуулсан. Энэ санд нийт 11 тэрбум төгрөгийг гурван эх үүсвэрээс бүрдүүлжээ.

Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар худалдаж 9 тэрбум төгрөг, “Хүүхдийн төлөө фонд” ТББ болон бусад орлогоор 2 тэрбум төгрөг, хандив тусламжаар 17 сая төгрөгийг тус тус санд бүрдүүлжээ.

Харин зарлагыг нь харвал олон улсын тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон 45 хүүхдийг 106 сая төгрөгөөр шагнасан байна.



Холбоотой мэдээ