Турк улсад үүрэг гүйцэтгэсэн обег-ын алба хаагч тус бүрт 16.2 сая төгрөг олгоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-30 07:07:18


БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өгсөн юм.


Тэрбээр “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллароор тооцож, нэг алба хаагчид 11 хоногийн нийт 16.2 сая төгрөгийн томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна” гэлээ.
Холбоотой мэдээ