ЧУУЛГАН: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг баталлаа
Улс ТөрУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар батлагдлаа.