ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-06 03:59:51
Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр цацагдсан.

Уг мэдээллийг Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн.

Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Бүгд Найрамдах Солонгос Улсын хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд хэрэгт холбогдогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М гэгч, харин хохирогч нь 20 настай Монгол эмэгтэй гэх баримт дурьдагдаж байна.   



Холбоотой мэдээ