Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ
НийгэмТээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Тэгвэл одоогоор улсын хэмжээнд нийт 1.087.255 тээврийн хэрэгсэл буюу 85.98 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Шинэчилсэн бүртгэл 2023 оны энэ сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.
Тодруулбал:
- 846.174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
- 174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,
- 150.647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
- 13.740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
- 10.469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,
- 64.078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,
- 2.145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.