С.Одонтуяа: УИХ түлшний асуудлыг ярилц‼️ Түлшнээс болж хэдэн хүн нас барах ёстой юм

Видео Нэвтрүүлэг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-09 07:02:41


УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн асуудал мөн улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар мэдээлэл өглөө.


УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа “Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан мэдээлэл хэвлэл мэдээллээр явж байгаа. Энэ мэдээллийг бид "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн НЭМҮТ-ийн Номинтуул мэргэжилтний ярилцлагаас авсан.

Хачирхалтай нь ийм хэрэг гарчхаад байхад өнөөдөр иргэд албан ёсны газруудаас мэдээлэл авах боломж алга. Бүх газар ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Би УИХ-ын Дэд даргын хувьд мэдээлэл авах гээд мэдээлэл олдохгүй байна. Буруу мэдээлэл өгч байна. Нас барсан найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл явж байгаа.

Иймд холбогдох байгууллагуудыг ард түмнийхээ өмнө гарч ирээд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Шахмал түлшний асуудал иргэдийн дунд бухимдал түрүүлж байна. Он гарснаас хойш 1,739 хүн угаартаж, 46 хүн нас барсан байна. МАН-аас нэг ч хүн энэ асуудлаар дугарахгүй байгаа” гэв.

Холбоотой мэдээ