Ходоодны шарх эмчлэх 1 сая хүртэлх төгрөгийг даатгалаас төлнө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-09 11:13:31


Ходоодны шархлааны тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.


ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоодны шархлааны эмийн эмчилгээг 858 мянган төгрөг, мэс заслыг 1 сая 288 мянгаас 4 сая 98 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 2402 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 948 сая 550 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Дээрх үйлчилгээг үзүүлэх эмнэлгүүдтэй ЭНД дарж танилцаарай.

Холбоотой мэдээ