МИАТ: Орон нутгийн найман чиглэлд энэ сарын 30-наас шууд нислэг үйлдэнэ
Эдийн ЗасагМИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.
Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж.
Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:
- Ховд аймаг - Ховд
- Баян-Өлгий аймаг - Өлгий
- Увс аймаг - Улаангом
- Завхан аймаг - Улиастай
- Говь-Алтай аймаг - Алтай
- Хөвсгөл аймаг - Мөрөн
- Өмнөговь аймаг - Даланзадгад
- Дорнод аймаг - Чойбалсан