Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарч, хөдөлгөөн хязгаарлав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-27 04:13:15

Энэ сарын 26-ний шөнө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

  • Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны энэ сарын 27-ны 02:00 цагаас эхлэн зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны зургаадугаар сарын 27-ны 01 цагаас орох гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02 цагаас 6 хоног түр хориглох
  • Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл мэндийн төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна.
Холбоотой мэдээ