Хөвсгөл далайн 67 жуулчны баазаас 262 зөрчил илэрчээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-27 04:54:03


БОАЖЯ-наас Хөвсгөлд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад шалгалт хийжээ. Хяналт, шалгалтаар зөвшөөрлөөр олгогдсон газрын талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглах зөрчил нийтлэг илэрчээ.


Тухайлбал, хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй 23, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй 37, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй 21, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 18, ойн сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 41, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан байна. Мөн талбай хэтрэлтэй, солбицол алдаатай 23, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн 14, шаардлага хангахгүй жорлонтой хоёр, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй 23, хог хаягдлыг ангилан ялгаагүй 60 орчим зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж, ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна. Хяналт шалгалтад хамрагдсан 67, аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, гурав нь био, хоёр нь нүхэн жорлонтой байна.


Холбоотой мэдээ