АНУ болон Монгол улс хоорондын чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улс Төр2023 оны зургаадугаар сарын 27-нд Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхыг хөгжүүлэхэд техникийн чиглэлээр дэмжих Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг тусгасан болно. Энэ нь олон улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой юм.
Стратегийн түншүүдийн хувьд АНУ, Монгол хоёр улс эдийн засгаа бэхжүүлж, илүү тэсвэртэй болгох харилцан ашиг сонирхолтой. Чухал ашигт малтмал, газрын ховор элемент манай хоёр улсын эдийн засагт нөлөөлөх үүрэг өдөр ирэх тусам ихэсч байна. Эдгээр нөөцийг хөгжүүлэх нь манай хоёр орны эдийн засгийг бэхжүүлэхэд тустай юм. АНУ Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд туслах боломжийг судлах, тэр дундаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн байна. Энэхүү санамж бичиг нь олон улсад уул уурхайн салбарын байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэлгэрүүлэх АНУ-ын өргөн хүрээний зорилгыг тусгаж буй юм.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезтай холбоотой шинэ мэдээллийг дараах хаягаар аваарай: Twitter: @State_E, Facebook: @StateDeptE, LinkedIn: @State-E
Хэвлэл мэдээллийн лавлагааг: E_Communications@state.gov хаягаар холбогдож авна уу.