Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгыг зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна
Нийгэм
Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авах талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Мэдээлэлд "Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /НЗЗ-ны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна" гэлээ. Одоогоор тасалбарын үнэ тодорхой болоогүй байна.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
1 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр