Наадам: Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Б.Анар ажиллана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-30 01:13:28

Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний талаар Соёлын дэд сайд М.Батбаяр олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр, Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар "Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг томилсон. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Энэ нь эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж буй гэсэн юм.


Наадмаар нийт найман арга хэмжээ зохион байгуулах аж. Тодруулбал,

  1. “Монгол бахархал”-Гэрэл зургийн үзэсгэлэн долоодугаар сарын 7-15-нд “Чингис хаан” музейд
  2. “Дээлтэй Монгол” долоодугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд
  3. “Монголын сайхан орон”-Уран зургийн үзэсгэлэн долоодугаар сарын 10-24-нд Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
  4. Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар сарын 10-нд 15.00 Соёлын төв өргөөнд
  5. Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар сарын 10-нд 21.00 цагаас Сүхбаатарын талбайд
  6. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагаас
  7. Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа долоодугаар сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд
  8. “Улаанбаатарын үдэш” цэнгүүн долоодугаар сарын 11-ний 21.00 цагаас Сүхбаатарын талбайд
  9. Соёлын наадам долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт тус тус болох юм байна. 
Холбоотой мэдээ