Н.Мандуул: Гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн байх магадлалтай байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-04 05:25:58

ШӨХТГ-аас гурилын үнэ, нийлүүлэлтэд шалгалт хийжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Буудайн үнэ 27 хувиар өссөн байхад гурилын эцсийн үнэ 50 гаруй хувиар өссөн гэсэн судалгааны дүгнэлт гарлаа. Гурилын орц, өртөгт буудайн нөлөөлөл 56 хувь байдаг. Тэгэхээр гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн байх магадлалтай хэмээн шалгалтын явцад  дүгнэж байна. ШӨХТГ-аас бараа, үйлчилгээний үнэд хяналт тавьдаггүй. Зах зээл дээр зүй ёсны үйл ажиллагаа хэрэгжиж буй эсэхийг хянадаг. Үгсэн хуйвалдсан, капитал үүсгэсэн, давамгай этгээд давуу байдлаа ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан зэрэгт хяналт тавьдаг. Талхны үнэ гурилын үнийн нэмэгдлийг дагаад хугацааны хоцрогдолтойгоор одоо өсөлт нь гарч ирж байгааг үгүйсгэхгүй" гэлээ. 

Холбоотой мэдээ