Сэлбэ голын үерийн далан сэтэрчээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-05 01:16:31

Улаанбаатарт үргэлжлэн орж буй борооноор Дунд, Сэлбэ гол үерлэжээ.

УБЗАА-наас мэдээлснээр урд шөнө Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрчээ.

Голын эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үерийн ус орсон байна. Яг одоо Хот нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд эрсдэлийг арилгахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчимд Дунд гол үерлэж, авто зам дээгүүр давж урсан Цэнгэлдэх хүрээлэн болон голын орчмын орон сууцны хотхонууд усанд автах нөхцөл байдал үүсжээ. Усны геодези барилга байгууламжийн газраас замыг сэтлэн, урсцыг саадгүй болгосон байна.

Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Долдугаар сарын 4-ний байдлаар Туул голын усны түвшин 20 см-ээр нэмэгдсэн гэв.

Холбоотой мэдээ