Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-06 10:17:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн дагуу төрийн айлчлал хийнэ.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)

Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр

Ром-Улаанбаатар

 
18:30Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно 
   
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар

 
10:00“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ 
10:00Угтах ёслол 
   
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар

 
09:00Албан ёсны угтах ёслол

Д.Сүхбаатарын талбай

 
09:30Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ

Төрийн ордон

 
10:20Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ

Төрийн ордны “Их Монгол” танхим

 
11:00Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана 
11:10Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана 
16:00Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ

Гэгээн Петр, Паулын сүм

 
   
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар

 
10:00Шашин хоорондын уулзалт хийнэ

Хүн театр

 
16:00Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа

Степпэ Арена

 
   
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр

Улаанбаатар-Ром

 
09:30Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ

“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

 
11:30Үдэх ёслол

“Чингис хаан” олон улсын нисэх буудал

 
12:00Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно 
17:20Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ 
Холбоотой мэдээ