Сэлэнгэ аймгийн Мандал суманд гүүр нуржээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-07 13:39:51

Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд машинтайгаа унаж, осолдоод байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр буюу долоодугаар сарын 06-нд аврах ажиллагаанд явж байсан нэг иргэн Зил-131 маркийн авто машинтайгаа 64-ийн модон гүүрээр гарч байхад нь нурж, осолджээ.

Одоогоор автомашинтайгаа урсаж алга болсон мэдээллийн дагуу иргэн Д-г эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.

Үерийн нөхцөл байдал голуудын ай сав дагуух бүхий л газруудад хүндэрч байгаа энэ өдрүүдэд сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байх, гол усны ойролцоо аялахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Холбоотой мэдээ