“Дээлтэй Монгол наадам” Сүхбаатарын талбайд эхэллээ
НийгэмНийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагслаа.