Наадмын Урианхай сурын харваанд Д.Алтангэрэл түрүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-09 04:23:26


Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр сурын талбайд болж өндөрлөлөө.



Энэ жилийн үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 400 харваачид онч мэргэнээ сорьсон.

Үүнээс Баян-Өлгий Аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ховд “Алтайн Шонхор” багийн харваач спортын мастер Дамиранжавын Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж, Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангав.

Холбоотой мэдээ