Дархан- Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
НийгэмҮерийн улмаас хаагаад байсан улсын чанартай А1001 дугаартай Дархан- Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.
Хараа гол Дархан хот орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул ард иргэд та бүхэн баталгаат зам гүүрээр зорчиж, машин техникийн болоод өөрийн аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.