1018 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-10 04:16:47

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлжээ. 2023 оны долоодугаар сарын 8-нд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчмын эрсдэлтэй байршлаас 68 өрхийн 219 иргэнийг аварсан байна.

Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1113 дэд өртөөнд холбогдсон 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 630 дэд өртөөний 32842 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээжээ. Өчигдөр /2023.07.10/ орой 20 орон сууцны байр, 11 аж ахуйн нэгжийн 1018 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ. Одоо 32 дэд өртөөний 6249 хэрэглэгч хүчдэлгүй байгааг холбохоор ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ