Төрийн ёслолын морьт торгон цэргүүдийн хувцсыг шинэчилжээ
НийгэмТөрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар төрийн хүндэт харуулын морьт торгон цэргүүд шинэчлэгдсэн загварын хувцастайгаар оролцох байна.
Энэхүү хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх зургадугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр зарлигаар баталжээ. Төрийн хүндэт харуулын хувцас, хэрэгслийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж зохион бүтээсэн байна.