Үндэсний их баяр наадмын виртуал хөтөч ажиллаж эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-10 06:18:40
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд гадаад, дотоодын жуулчид болон наадамчин олонд мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор виртуал хөтчийг ажиллуулж байна.
 
НҮБ-ын 5 орны хэлээр мэдээллийг хүргэх энэхүү виртуал хөтөч нь Үндэсний их баяр наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээний мэдээлэл, яаралтай тусламж, нийтийн тээвэр, такси дуудлага, авто зогсоол, зочид буудал, ресторан гэх мэт бүхий л мэдээллийг нэгэн зэрэг хүргэхээс гадна виртуал урлагийн тоглолтыг ч мөн үзүүлэх юм.
 
Дэлгэрэнгүй мэдээг ЭНД -ээс унших боломжтой. 

Холбоотой мэдээ