Чикаго хот орчмын монголчууд “Монголын нэг өдөр” сэдвийн дор өргөн дэлгэр наадлаа
НийгэмАНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчууд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойгоо "Монголыг нэг өдөр 2023” сэдвийн дор 2023 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөн дэлгэр, ёслол төгөлдөр зохион байгуулав.
Наадмын үйл ажиллагааг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Түвшинтөгсийн Батцэцэг нээж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлэв. Баяр наадмын нээлтийн ёслолд Эзэн богд Чингис хааны Цагаан Сүлд тугийг Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Дэлхийн самбо бөхийн мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын 5 удаагийн аварга, олон улсын хэмжээний спортын мастер, Монгол Улсын начин Шаравын Дорждамба, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн Дэлхийн хошой аварга, Монголын анхны эмэгтэй гавьяат тамирчин Самбуугийн Дашдулам, Увс аймгийн Түргэн Сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер Монгол Улсын начин Авирмэдийн Эрхэмбаяр, Эзэн Богдын эш хөргийг Увс аймгийн Тэс сумын харьят, аймгийн заан Цэдэндоржийн Төгсжаргал, Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод сугаа Дэд консул Цэдэн-Ишийн Ганзориг, Завхан аймгийн Улиастай сумын харъяат, Чикаго хот орчмын Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Прогресс Фрэйт" компаний захирал, сумын заан Аръяабазарын Амарбаяр нар залав.
Ёслол төгөлдөр болсон нээлтийн ажиллагааг СТА Ш.Баасан найруулж, СТА Г.Эрдэнэчимэг, “Монгол Энтертаймент”-ын бүжигчид, жүжигчин Х.Баярмаа, Десант болон АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид буюу ҮДБЭЧ-ын хөгжимчид, Улсын Филармоний дэргэдэх “Морин хуур” чуулгын хуурчид болон морин хуурч, хөөмийч Б.Отгонбаатар багштай “Хуурчийнхан” сургалтын төвийн сурагчид, МУСТА А. Даваазориг багштай “Гийнгоо” хамтлагийн төвийн сурагчид, нэвтрүүлэгч Ч.Энхтөр-Мэнд гээд 50 гаруй уран уран бүтээлчид оролцож, нээлтийн урлагийн тоглолтыг наадамчин олондоо хүргэлээ. Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас Киргиз Улсаас Чикаго хотод суугаа Ерөнхий консул Б.Борбиев, Иллинойс мужийн Баффало Гроув хотын дарга Э.Смит, менежер Д.Брагг, Дупэйж дүүргийн аялал жуулчлалын албаны Гүйцэтгэх захирал Б.Марчитти, "Ази-Америкийн хуулийн зөвлөл"-ийн тэргүүн М.Шан зэрэг ойр дотно хамтран ажилладаг гадны зочдыг урьж оролцуулав.
ХҮЧИТ 64 БӨХ БАРИЛДЛАА
Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат сумын заан Б.Гончигжав түрүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат аймгийн заан Ч. Мөнхбаяр үзүүрлэсэн бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Ш.Энхжавхлан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Т.Зүүнбаянгийн хүү Мөнхтулга нар шөвгөрөв. Бөхийн хөлийн цэцээр улсын начин Ш.Дорждамба, гарын даа сумын заан А.Амарбаяр нар ажиллав.
ХҮҮХДИЙН БАРИЛДААН
14-18 хүртэлх насны хүүхдийн барилдаанд Э.Ариунболд түрүүлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Б.Билгүүн үзүүрлэж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, О. Очирбилэгт хүрэл медаль хүртсэн бол 9-13 хүртэлх насны барилдаанд Г.Анар-Од түрүүлж, алтан медаль, Н.Алекс үзүүрлэж мөнгөн медаль хүртлээ.
ШАГАЙН ХАРВАА
Шагайн харваанд нийт 30 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос багийн харваанд Аймгийн мэргэн П.Тогтуун ахлагчтай "Сүлд" баг, Улсын мэргэн Г.Шижирболд ахлагчтай "Чандмань" баг, аймгийн мэргэн Л.Сугар ахлагчтай “Сүлд-2” баг 3 дугаар байрт шалгарсан бол хувийн цуваа харваанд Г.Оюунцэцэг түрүүлж Б.Жадамба 2 дугаар байр, Н.Цэрэнтогтох 3 дугаар байрт шалгарч наадамчин олноо баясгалаа.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”
Мөн баяр наадмын хүрээнд "Дээлтэй Монгол" арга хэмжээг Б.Энхсайхан тэргүүнтэй “We are Mongolians in America” ашгийн бус байгууллагаас зохион байгуулж, наадамчин олныг хамруулан үндэсний дээл, хувцсаа ёслол төгөлдөр өмссөн наадамчид болон холоос зорьж ирсэн Буриад зон олноос өргөмжлөн шалгарууллаа. Үүнд бие биелгээ, гоцлон бүжиглэгчид гоц сайхан үндэсний дээлтэй наадамчин, хос дээлт буюу хаан, хатан ангилалд Н.Солонго, Б.Төгсөө нар шалгарсан бол Үндэстэн ястны дээлтэй төрөлд Үзэмчин н.Сувдмаа,
Халх дээл төрөлд Г.Батцэцэг
Г.Аранжилгуа нар шалгарав. Хос сайхан буриад дээлтэн шагналыг гэр бүл н.Буянтогтох, Содоо нар, загвар урлалын дээлтэй төрөлд Б.Цолмон, Мандухай дээлтэй төрөлд Бота, Хүүхдийн содон дээл төрөлд Марал, Ариана нар шалгарсан бол дээл уран урлаач н.Энхцэцэг нарын 18 наадамчин шалгарав.
“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-2023” ШАТРЫН ТЭМЦЭЭН:
Тэмцээний 10 хүртэлх нас (U10 open)-ны нээлттэй ангилалд:
Тэргүүн байр: Мөнхсүлдийн Бишрэлт (6 настай)
Дэд байр: Эрхэмсанаагийн Анир (10 настай)
Гутгаар байр: Дэлгэрмагнайгийн Батмэнд (7 настай)
Шилдэг эмэгтэй шатарчин: Рэнцэндоржийн Энгүүн (10 настай) нар;
Тэмцээний 14 хүртэлх нас (U14 open)-ны нээлттэй ангилалд:
Тэргүүн байр: Гэрэлт-Одын Билгүүн (12 настай)
Дэд байр: Мягмар-Очирын Сондор (12 настай)
Гутгаар байр: Есөнтөмөрийн Хотулан (12 настай)
Шилдэг эмэгтэй шатарчин: Эрдэнэбилэгийн Оюумаа (14 настай) нар;
Насанд хүрэгчдийн ангилалд:
Тэргүүн байр: Хайдавын Жадамба
Дэд байр:Пак Золбоо
Гутгаар байр: Дандарын Цогбадрах
Шилдэг эмэгтэй шатарчин: Гүндэгмаагийн Соёл-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
“Монголын нэг өдөр” сэдвийн дор Чикаго Монгол наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Б.Гандэлгэр тэргүүнтэй “Mongolian American Center”, “Монпрайд” компанийн захирал Р.Досболат, “UB MGL” компанийн захирал Б.Өсөхбаяр, “Чикаго хот орчмын Монголчуудын холбоо”-ны тэргүүн Б.Цэрэнбат нар болон баяр наадмын үйл ажиллагаанд оролцсон нийт баг хамт олон, ивээн тэтгэгч байгууллагууд болох “Compass Holding”, “Orgil Auto Transport”, “Mongolian Business Council of Chicago”, “Buds Llc”, “Sb Express”, “Jackie O Salon”, “Great Journey, Corp, KGI Group”, “Tajun Llc”, “Bolor Lochingalsan & associates American Family Insurance”, “MGL Auto Transport Inc”, “Gruzmark Law Ltd”, “Oyuna Johnson Realty”, “New Future Mongolian Christian Church”, “New York Life Insurance Company”, “Tushig Inc”, “Progress Freight” компаниуд, хувь хүмүүс, МҮХАҮТ-ийн төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлье.
Хотол олноороо сайхан наадаарай