Шарга халзан үрээг аман хүзүүдсэнээр тооцов
НийгэмТулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.
Тодруулбал, Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан тул дахин нягтлаж шудрагаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Луус сумын харьяат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлэх үүргийг Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.