Наадмын хаалтын ёслол өнөөдөр 21:50 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-12 05:03:02


Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол 21:30 минутад болно.


Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно. Мөн дрон шоу, ёслолын буудлага зохион байгуулагдах юм.

Наадамчин олон ба бүхнийг хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоотой мэдээ