Хөвсгөлийн хатгал чиглэлд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-12 06:21:19

Бэлтэс гол Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төв орчимд үерийн аюултай түвшинд хүрч хүчтэй үерлэж байна. Мөн Мөрөнгөөс Хатгал тосгон орох зам дагуу байдаг Бэрхмишийн сайр луу үер орсон тул Хатгал чиглэлийн зорчигч нарыг анхааралтай болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн баруун болон хойд хэсгээр их бороо орохоос гадна төв болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Тиймээс үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ