ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРАГТ СУМЫН УЯАЧ Б.НАРАНБАТЫН ХАЛТАР ДААГА ТҮРҮҮЛЛЭЭ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-12 08:04:55

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 217 даага уралдуулахаар бүртгүүлсэнээс 114 нь гараанаас гарч, 11 км-ийн цаанаас эргэсэн.

Үүнээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Наранбатын халтар даага төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач Лхагвасүрэнгийн хонгор даага, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Б.Гөлөгсайханы сартай хар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Ч.Чинбатын халтар, айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага хурдалж, түмэн олноо баясгалаа.


Холбоотой мэдээ