НААДАМ-2023:ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД АВАРГАЛЛАА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-12 14:43:39

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Үндэсний шагайн харвааны тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван насны ангилалтайгаар болж өндөрлөлөө.

Тодруулбал, насанд хүрэгчийн төрөлд Өмнөговь аймаг түрүүлсэн бол Дундговь аймгийн баг удааллаа. Харин гутгаар байрт Архангай аймгйин баг тамирчид орсон юм.


Тэгвэл ахмад насны төрөлд Дунговь аймаг түрүүлсэн бол өсвөр насны ангилалд Дорноговь аймгийн баг тамирчид тэргүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний шагайн харвааны төрөлд байр эзэлсэн баг тамирчдад гарын бэлэг гардуулсан юм.

Холбоотой мэдээ