Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-13 03:25:05

Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

Ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ