Үүртийн тохойн замд автобус унажээ
НийгэмУлаанбаатараас Найманнуурын аялалд явж байсан 11 хүнтэй автобус Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Үүртийн тохойн замд шавар, шалбаагны улмаас унаж хажуулдсаныг сумын Онцгой комисс шуурхай ажиллан босголоо.
Зорчигч иргэдийг “Хашхан” жуулчны баазад хонуулж, бэртэлтэй нэг иргэнийг сумын эмнэлэгт хүргэсэн байна. Автобусыг босгоход Хужирт – Бат-Өлзий сумыг холбосон засмал замын ажлыг гүйцэтгэж байгаа “Мотор сервис” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлжээ.