Пара байт харвааны ДАШТ-д оролцоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-16 05:10:51

Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Чех улсын Пелсин хотноо VII сарын 17-24 өдрүүдэд зохион байгуулагдах пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо,  Б.Оюун Эрдэнэний удирдлага дор эмэгтэй багийн тамирчид Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс, эрэгтэй багийн тамирчид А.Амарбаясгалан, П.Мөнхбаатар нар оролцох юм. Ташрамд дурдахад эмэгтэй багийн тамирчид өнгөрсөн жилийн ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртэж байсан. Баг тамирчиддаа амжилт хүсье. 


Ч.Болорчулуун

Холбоотой мэдээ